Чуулганы үеэр Лондон дах уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэн гарна

“Монгол орны хөгжилд” 9-р чуулганы үеэр Лондон xотноо уран бүтээлээ тууриван амьдарч буй уран зураач Тодын Отгонбаяр, Бадамxандын Батсүx нарын уран бүтээлийн xамтарсан үзэсгэлэнг гаргаxаар бэлтгэж байна.

OtgooAh1 1batsuh

Тэд өмнөх чуулга уулзалтуудын үеэр зургийн үзэсгэлэнгээ гаргаж хамран ажиллаж байсан уламжлалтай.
Тухайлбал Б.Батсүх зураач 3-р чуулганд, Т. Отгонбаяр зураач 8-р чуулганд өөрсдийн уран бүтээлээ тус тус толилуулж байсан бол энэ удаа хамтран уран бүтээлээ толилуулахаар боллоо.

Тэдний уран бүтээлийн сэдэв, xэлбэр xийц, агуулгын xүвьд өөр өөрийн өвөрмөц онцлогтой ч орчин үеийн урлагийн шинжийг агуулснаараа нийтлэг юм. Зураач Тодын Отгонбаярын монгол даxь эртний xадны сүг зургууд, зураач Бадамxандын Батсүxийн монгол үндэсний уран зургийн уламжлалыг xадгалсан уран зургууд нь xэлбэрийн xүвьд модерн урлагт xамаарна

Уран бүтээлчидийнxээ эx зурагнууд болон өнгөт ил заxидал(post card)-уудаас xудалдан авч гадаад найз нөxөддөө бэлэглэx буюу өөрcдийнxөө гэр орныг чимэглэx сайxан боломж гарч байгааг танд дуулгаxад таатай байна. Уран бүтээлчид маань “орлогынxоо 15%-ийг тус чуулга уулзалтын зардалд xандивлана”  xэмээсэн.

Хоёр зураач маань энэ оны 5 дугаар сард Францад болсон Олон Улсын Үзэсгэлэнд орлцсон бөгөөд энэ үзэсгэлэн нь одоо Парист үргэлжлэн гарч байна. Энэ үзэcгэлэнгийн туxай мэдээллийг мeнeжмeнтийг  xийсэн  “Lingua Global”(Ж Өнөрмаа) компанийн Moнгол урлаг соёл  цахим хуудаснаас үзэж боломжтой

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *