“Монгол орны хөгжилд” XVI чуулга уулзалтын зар

2015 онд НҮБ-аас гишүүн орнууддаа зориулан Тогтвортой Хөгжлийн Зорилтууд 2030 17 зорилтыг боловсруулан дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан Монгол улс ч Тогтвортой Хөгжлийн үзэл баримтлал-2030 боловсруулан УИХ-аар 2016 онд батлаж улмаар 2020 онд гаргасан “Алсын хараа-2050” буюу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан билээ.

Дэлхий нийтийн энэхүү чиг хандлага хийгээд Монгол улсын зүгээс гаргасан тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан “Монгол орны хөгжилд” уламжлалт чуулганы 16 дах дугаарыг “Тогтвортой хөгжил” сэвдийн дор 2020 оны 5 сард хийхээр төлөвлөсөн байсан ч КОВИД 19 цар тахлын улмаас хойшлогдсон.  Нөхцөл байдал дээрдэхгүй байгаа учраас энэ удаагийн 16 дугаар чуулганыг цахим хэлбэрээр Zoom апп ашиглан 12 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Чуулганыг МУИС-тай хамтран уламжлал ёсоор ГХЯ, ИБУИХУ-д суугаа ЭСЯам, ХЧМЗ ТББ, Цахим Өртөө Холбоо ТББ-уудын дэмжлэгтэйгээр хийнэ.

Чуулган “Тогтвортой хөгжил” үндсэн сэдвийн хүрээнд “Уул уурхай ба Тогтвортой хөгжил”, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба Тогтвортой хөгжил”, , “Дээд боловсрол ба Тогтвортой хөгжил” гэсэн 3 дэд сэдвийн хүрээнд эхний өдөр эхний уул урурхай Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 2 сэдвүүд хэлэлцэгдэх бол 2 дах өдөр Дээд боловсролтой холбоотой илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлгүүд явагдана Чуулганы 2 дах өдрийн 2 дахь хэсэгт МУИС-ийн удирдлагаас  төгсөгчиддөө хандан уриалга дэвшүүлж мөн хилийн чанадад суугаа МУИС-ийг төгсөгчдийн төлөөлөл санал сэтгэгдлээ илэрхийлнэ.

Нэг өдрийн хуралдааны үргэлжлэх хугацаа 3-4 цаг байна.

Чуулганы цахим танхимд нийт 300 хүртэл хаяг бүртгүүлэн оролцох боломжтой.

Бүртгэлийн хуудас https://md-forum.eu/?page_id=80

Энэ жилийн чуулганы нэгэн онцлог нь МУИС-тай хамтран уг сургуульд суралцаж асан хийгээд төгсөгчдийг нэгтгэн холбох нэгэн үйл ажиллагаа болгон хийхээр зорьж байна Иймээс гадаадад ажиллаж амьдарч буй МУИС-н үе үеийн  төгсөгчдийг чуулганы ZOOM танхимд идэвхитэйгээр бүртгүүлэхийг уриалж байна.

16-р чуулганыг зохион байгуулах баг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *