“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” ЧУУЛГАН ПАРИС ХОТНОО АМЖИЛТТАЙ ЗОХИОГДОВ

“Монгол орны хөгжилд” 12-р чуулган Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил нэрийн дор 2016 оны 4 дүгээр сарын 30-нд Парис хотын алдарт Галерей Ла Файет Их дэлгүүрийн хурлын танхимд амжилттай болж өнгөрлөө.  Энэ удаагийн чуулганд Монгол, Их Британи,  Франц, Герман, Бельги, Итали, Нидерланд, Турк, Швед, Турк, АНУ, Канад, Ирланд, Унгар, ОХУ, Япон, Швейцар орноос нийт 140 гаруй төлөөлөгч оролцсон байна.

too

said

Чуулганд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хүрэлцэн ирж оролцсон бөгөөд хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэд, түүнчлэн дэлхийгээр тархан амьдарч байгаа монгол угсаатан ахан дүүст чиглэсэн Монгол Улсын Засгийн газрын бодлого, “Дэлхийн Монголчууд”, “Монгол Улсыг гадаадад сурталчлах” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Чуулганд Франц, Англи, Итали, Герман, Монгол Улсаас хүрэлцэн ирсэн 12 илтгэгч аялал жуулчлал, соёл урлаг, архитектор, мэдээллийн технологи, оюуны өмчийн салбаруудад Монгол Улсад нэвтрүүлэхүйц шилдэг туршлага, саналын талаар илтгэл танилцуулав.zaal

Энэхүү арга хэмжээний төгсгөлд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн чуулганд оролцогчдыг тус улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны байранд хүлээн авч уулзан монгол иргэдийнхээ санал бодлыг сонсож, чөлөөт яриаг хамтдаа өрнүүлэв.

Чуулганы дэд хөтөлбөрийн хүрээнд 4 дүгээр сарын 29-нд Европын улс орнуудад үйл ажиллагаа явуулж буй Монголчуудын үүсгэл санаачлагын байгууллагуудын төлөөлөл уулзан өөрсдийн үйл ажиллагаа, зорилгын талаар түс бүр товч танилцуулга хийж, цаашид хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар санал бодлоо хуваалцсан болно. Энэхүү уулзалтад Гадаад хэргийн яамны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Х.Мандахцэцэг гадаад сурталчилгааны чиглэлээр өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд, үр дүн, цаашдын зорилт үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол орны хөгжилд  чуулга уулзалтын “Бүтээлч үйлдвэрлэлийн хөгжил” сэдвийн дор зохион байгуулагдсан 12-р чуулга уулзалтад хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол улсын ГХЯ, МУ-аас БНФУлсад суугаа ЭСЯам, МУ-аас Их Британы вант улсад суугаа ЭСЯ, Парис хот дахь Galeries Lafayette арилжааны төвийн Гадаад зах зээлийн алба, Олон улсын шилжилт хөдөлгөөний хөгжлийн төв,  Будда продашны хамт олон, Хөх Монгол хэвлэлийн газар, Швед дэх Монголчуудын үндэсний холбоо болон нийт ивээн тэтгэж оролцсон байгууллага хувь хүн, илтгэгч нартаа гүн талархалаа илэрхийлье.

Чуулганы зохион байгуулагч баг хамт олон

Цахим Өртөө ТББ,

Их Британи дахь Монголчуудын Холбоо,

Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл ТББ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *