“Монголын боломж” сэдэвт “Монгол орны хөгжилд” 13-р чуулган 4 сарын 6-д Лондон хотноо Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв байранд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн чуулганд “Монгол дахь бизнес эрхлэлт, бэрхшээл ба боломж”, “Нийгэм Эрх зүйн төлөвшил”, “МЕГА төслүүд” салбар хуралдаанууд зохион байгуулагдав
Салбар хуралдааны илтгэгчдийн илтгэлүүдийн power point үзүүлэнгүүдийг доороос сонирхоно уу
БИЗНЕСИЙН САЛБАР ДАХЬ БОЛОМЖ БА СОРИЛТУУД | |
Уул уурхайн ханган нийлүүлэлтийн сорилт ба боломжууд
Д. Очирхуяг, Уран Төсөл компанийн захирал, Монгол |
|
Гадаадын хөрөнгө оруулагчдын 10 шаардлага бидний гаргадаг 10 алдаа
Др М.Саранзаяа, багш, судлаач, London South Bank University, Британи |
|
Орон нутаг бүсийн хөгжил, ХААн хөгжлийн бодлого, төлөвшин хөгжих хандлага. Нэн шаардлагатай, мэргэжилтэн, судалгаа, тулгарч буй асуудлууд, хэрэгцээт төслүүд
Б.Энхтүвшин-ХЧМЗөвлөлийн тэргүүн, Герман /Хамтарсан илтгэл Т.Болдгэрэл – Төвд агентур – ХБНГУ / |
|
НИЙГЭМ, ЭРХ ЗҮЙН ТӨЛӨВШИЛ | |
Монголын ардчилалын “тэсвэр тэвчээр” юунд байна вэ?
Проф. Сергей Радченко, Кардифийн Их сургууль, Вейльс |
|
Үндсэн хууль ба эдүүгээгийн нийгэм, эдийн засгийн хямралын харилцан хамаарал
Д.Үүрцайх, докторант, Боннын Их Сургууль, Герман |
|
МЕГА ТӨСЛҮҮД | |
Мега төслүүдийн эдийн засгийн төрөлжилт, Антропологийн ухаанаар шинжлэхүй
Rebekah Plueckhahn, PhD. Research Associates on the Emerging Subjects project based in the Department of Anthropology at UCL. |
|
Мега төслүүдийн эдийн засгийн төрөлжилт, Антропологийн ухаанаар шинжлэхүй
Lauren Bonilla, PhD. Research Associates on the Emerging Subjects project based in the Department of Anthropology at UCL. |
|
Хятадын гангийн үйлдвэрийн ирээдүйн чиг хандлага Монголын нүүрсний салбарт нөлөөлөх нь
А.Гантуяа-Докторант, Шанхайн Жиао Тонг Их Сургууль, БНХАУ, Франц |
|
|
Хиймэл дагуулын өгөгдлийг мега төслийн төлөвлөлтөд ашиглах боломж
Б.Марал, MSci, Airbus Defence and Space, UK |
Энэ удаагийн чуулганд нийт 11 орноос 80 гаруй Монголчууд оролцлоо.
Чуулганыг Гадаад Харилцааны Яам, ИУИНВУлс дахь Монгол улсын Элчин Сайдын Яам, Британи дахь Монголчуудын холбоо, Цахим Өртөө Холбоо ТББ, Монголын Бизнес Мэдээллийн Сан, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл хамтран зохион байгуулж буй бөгөөд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкнаас хурлын үйл ажиллагаа явагдах бүхий л нөхцлөөр ханган дэмжлэг үзүүлэн ажилласанд, түүнчлэн санхүүгийн зохих дэмжлэг үзүүлсэн Швед дахь Монголчуудын Үндэсний Холбоо, Ирландын иргэн Niall MgHugh, мэдээллийн хамтрагчаар ажилласан Buddha Production, MGLRadio, Azaa Studio-н хамт олонд гүн талархал илэрхийлье!
________________________________
Чуулганыг Buddha Production-аас шууд дамжуулсан бөгөөд бичлэгүүд болон зургийн Цахим Өртөө Холбооны гишүүн У.Ганзоригийн хийсэн сурвалжлагыг чуулганы нүүр номоос үзэж болно
- Нээлт ба эхний салбар хуралдааны хэсэг
- эхний салбарын төгсгөл ба 2 дахь салбар хуралдаан
- 3 дахь салбар хуралдаан ба Төгсгөл хэсэг
Чуулганы талаар MGLRadio шууд сурвалжлага бэлтгэн хүргэснийг энэ холбоосоос үзэж болно
Цахим Өртөө Холбооны гишүүн У.Ганзоригийн хийсэн зургийн сурвалжлага
Сайн байна уу?
Монгол орны хөгжилд 13-р чуулган амжилттай болж өндөрлөлөө
гэсэн артиклийн доор тус чуулганд тавигдсан илтгэлүүдийг PDF ээр оруулсанд баярлалаа, түүнээс гадна илтгэлүүдийг бичлэгүүдийг үзэх боломж байгаа болов уу? Байвал хаанаас вэ?
Одоо ирэх сард Сөүл хотод энэ чуулга уулзалт болох гэж байгаа юм байна, тэрнээс өмнө Лондонд болсон илтгэлүүдийг харахыг хүссэн юм.
Баярлалаа
Сөүл хот
Sain baina uu? Holbogdoh medeelluudiig medeenii door oruullaa. Seoul-iin chuulgand undur amjilt huseye!
Sain baina u? London 13-r chuulga iin iltgeluudiin VIDEO-g haanaas uzej boloh ve? Bayarlalaa!