Британи дахь Монгол бизнесүүд, мэргэжилтнүүдийн XIX чуулган

“Монгол орны хөгжилд” 19 дэх чуулган “Британи дахь Монгол бизнесүүд ба мэргэжилтнүүд” сэдвийн дор 2026 оны 11 сарын 28-ны Бямба гарагт Global Banking School -ийн Greenford дахь салбарт зохион байгуулагдах гэж буйг дуулгахад таатай байна.
Энэ удаагийн чуулганаар Британид үйл ажиллагаа эрхэлж буй Монгол бизнес эрхлэгчид, судлаачид, мэргэжилтнүүдийн цугларал хэлбэрээр зохион байгуулагдаж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй бизнесийн гадаад, дотоод орчин, шинэ хандлагууд, технологийн хөгжил болон эдгээр өөрчлөлтүүдэд хэрхэн дасан зохицох, боломжуудыг хэрхэн амжилт болгон бизнестээ хэрэгжүүлэх талаар бизнесийн салбарын мэргэжилтнүүд, мэргэжлийн судлаачид өөр өөрсдийн чиглэлээр яриа хийн, хэлэлцүүлэг өрнүүлж, мөн бизнесүүдийг танилцуулан, нэг нэгнээсээ суралцах, хоорондоо мэдлэг, туршлагаа солилцох боломжоор хангана.
Та бүхнийг чуулганы бүртгэлд хамрагдан бизнесийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлж, мөн өөрийн ажлын мэдлэг туршлагаас бусадтайгаа хуваалцан нэгэн өдрийг үр бүтээл дүүрэн өнгөрөөж, идэвхтэй оролцохыг урьж байна.
Бүртгэлийн хураамж эрт бүртгүүлэгчдийн хувьд £40 (11 сарын 10-аас өмнө), түүнээс хойш бол £50 байна. Хураамжид өдрийн завсарлагын зууш, үдээс хойшхи босоо хүлээн авалтын буфетийн хоолны зардал орсон.
Чуулганы цахим https://19th.md-forum.eu/ болон энэ нүүр хуудсаар зочилж хөтөлбөр болоод бусад холбогдох мэдээлэлтэй танилцаарай.
#MDForumXIX


