XIV чуулган: Соёлын элч нарын уулзалт · Берлин, 2018
Берлиний XIV чуулганы үеэр ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын дарга Х.Мандахцэцэг, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Д.Ганбат нар Герман болон Их Британид ажиллаж, амьдарч буй Монгол Улсын Соёлын элч нартай уулзлаа.
Оролцогчид Монгол Улсыг сурталчлах үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөө, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Их Британиас Жанчив Өнөрмаа, Германаас Бернхард Вулфф, Вольфганг Хайхел, Самдандамба Бадамхорол, Цэгмид-Рош Гэрлээ нар оролцлоо.
Гэрэл зургийн сан
Гэрэл зураг: © Azaa Studio · Зөвшөөрөлтэй ашиглав.
5 зурагтай цомог.
© Azaa Studio · Зөвшөөрөлтэй ашиглав








